Эхлэл улс төр Н.Удаанжаргал байхгүй учраас оффтейк гэрээг “сонсох” боломжгүй

Н.Удаанжаргал байхгүй учраас оффтейк гэрээг “сонсох” боломжгүй

 

Нүүрстэй холбоотой гэрээний асуудлууд шалгагдаж байгаа аж. Гэхдээ оффтейк гэрээний тухайд гацаанд орсон байх магадлалтай. Уг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн оффтейк есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Энэхүү гэрээг 2017-2019 онд байгуулсан. Ингэхдээ тухайн үеийн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нууцад хамруулсан байдаг. Тэгвэл эдгээр гэрээний хамгийн гол хүн нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал юм. Тэр одоогоор эзгүй байгаа юм. Хил давж яваад жил гаруй болсон. Хэд хэдэн улсад сураг нь гарсан. Гэхдээ хууль хяналтынхан яагаад ч юм, авчирч чадаагүй л байна. Тэгэхээр Н.Удаанжаргал байхгүй учраас оффтейк гэрээг “сонсох” боломжгүй гэсэн үг. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бусад худалдан авалт, гэрээнүүдтэй холбоотой асуудал олон бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here