Ардчилсан намын ҮБХ хуралдаж байна. Хуралдаанаар намынхаа дэд дарга нарыг дүрмийн дагуу С.Эрдэнэ санал болгож, ҮБХ-ны гишүүдийн дийлэнх нь дэмжжээ. Тус нам зургаан дэд даргатай байхаар тогтож, өнөөдөр гурвыг нь баталлаа.
Тодруулбал, Улс төр гадаад харилцаа хариуцсан дэд даргаар Р.Амаржаргал, Санхүү, эдийн засаг, төсөв хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Орон нутгийн асуудал хариуцсан дэд даргаар Б.Пүрэвдорж нар ажиллах аж.