Хятадын баруун хойд нутагт болсон 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Гансү мужид амиа алдагсдын тоо 117 болж, Гансү, Чинхай мужид амь эрсэдсэн хүний нийт тоо 148-д хүрлээ гэж орон нутгийн эрх баригчид баасан гарагт мэдэгджээ.
Баасан гаргийн байдлаар Гансү мужид газар хөдлөлтийн улмаас 781 хүн гэмтэж бэртсэн гэж тус мужийн газар хөдлөлтийн гамшгийн уршгийг арилгах штабаас мэдээлсэн байна. Гансүд байгалийн гамшигт өртсөн иргэдэд зориулан нийт 311 түр байрлах байр байгуулж, баасан гаргийн үдээс хойш 112 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, эмнэлэгт эмчлүүлж байсан 499 хүн эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар нийт 282 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 17-гийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 69 хүн хүнд бэртжээ.
Чинхай мужид пүрэв гаргийн байдлаар байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 31 хүн амиа алдсан байна. Даваа гаргийн 23:59 цагт болсон 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байжээ.
Эх сурвалж: montsame.mn