Аргентины нийслэл Буэнос-Айрест Их 20—ийн уулзалт болж буй билээ. Тэгвэл тус уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзжээ. Уулзалтын үеэр хоёр гүрний удирдагчид олон улсын улс төрийн асуудлаас гадна мөн жүдо бөхийн талаар ярилцаад амжсан гэнэ.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 2019 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ны хооронд Токио хотноо явагдах жүдо бөхийн ДАШТ-ийг үзэж сонирхохыг урьжээ.
“Та Токио дахь жүдо бөхийн ДАШТ-ийг ирж үзэхгүй биз?” гэж Абэ Шинзо асуусан ажээ.