Эхлэл Засгийн газар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын хуралдаанаас Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. 

Түүнийг АТГ-аас энэ сарын 16-ны өдөр саатуулан, шалгаж байгаа билээ. 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг хувийн болон улсын эмнэлэгт даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн гэх хэрэгт буруутган саатуулсан юм. Мөн Авлигатай тэмцэх газрын зүгээс хэд, хэдэн улсын эмнэлгийн дарга нарыг шалгах болсон мэдээлэл цацагдаж эхэлсэн нь анхаарал татах болсон.

Сануулахад, Л.Бямбасүрэнг  2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилж байсан бол 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдын алба хашиж байсан юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here