Улсын харцага Ганзоригийн Ганхуяг хэдэн сарын өмнө Босоо Хөх Монгол бүлгэмийн тэргүүн болсон. Тэрбээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт өмнөд хөршийн иргэд дураараа дургиж, хилийн торыг сэтэлсэн талаар олон нийтийн сүлжээнд ийм мэдэгдэл гаргажээ.
“Өр өвтгөсөн өмнөд хил. !!!
Босоо хөх Монголчууд өнгөрсөн өдрүүдэд эх орныхоо торгон хилийн тийш яваад ирлээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас цааш 100 гаран км явахад хил дээр очно.
МАКС ойл ххк гэгч компани нь Хужаагийн ДАТУН ххк нартай нийлж, хужаагийн 100% хөрөнгө оруулалттай компани хилийн торыг сэтлэн ухаж буй тухай сонсдоод байсан энэ удаа энд нүдээрээ харцгаалаа бид.
Зургийг ажигла. Хилийн торыг тасалсан болон ухаж буй техник төрөөрөмжүүд харагдаж бна.
Бид гараа алдлан зогсож буй хэсгийн цаад тал хил зөрчсөн үйлдэл мөн бөгөөд төмөр торыг таслан хаяжээ . Наанаас 15км Монгол хүн, мал зөвшөөрөлгүй дөхөж ч болохгүй хуультай мөртлөө 399 хужаа зөвшөөрөлтэй болчихоод дураараа дургиж байна. Шонгуудыг босгож зарим засвар хийлээ. Уртаашаа 200 км ыг хамарсан энэ эвдрэлийг төрөөс шийдэж төсөв өгөхгүй удаж байгаа юм бна. Аргаа барсан хилийн цэргийн … дугаар заставынхан хандив гуйж байж 70 км тороо зассан гэж хэлсэн. Мөн нутгийн ардууд мөнгөө нийлүүлж мотоциклууд хүртэл хилчиддээ авч өгч хариас хил зөрчүүлэхгүйн тулд чадлаараа тэмцэж байгаагаа хэлсэн.
Биднийг очиж буй чимээг авсан хужаа нар сураггүй зугтан одсон байх бөгөөд буцаж явахад өөр замаар бидэнтэй зөрүүлээд хужаагуудаа зөөж байна гэх мэдээлэл ирсэн юм. Ганц хоёр уурхайн Монгол тал хариуцсан дарга нарт нь
( Ажлаа зогсоо ) шаардахад үг дуугүй захирагдан үйл ажиллагаагаа зогсоосон .
( Хэрвээ монгол хүн хятадын хилийн зурвас дээр ингэж ашиглалт хайгуул хийвэл юу болох бол. !!! Гэтэл бид ингэж хилээ оролдуулаад хүлцэнгүй үхээнц царайлаад л суугаад байх уу?!!! )
Хэн ч халдашгүй дархан хилтэй гээд л бахархаад л дуулаад явж байх хойгуур дурын муу хужаа Монгол баян нийлсэн цөөврүүд яг хил дээр ингэж дураараа дургиж буй асуудлыг бид хэзээ ч зүгээр орхихгүйг сануулья. Төрд шигдсэн хувалз новшнуудаа !!! Сайханбилэгийн засгийн газрын үед энэ лицензийг олгосон юм бна.
Хилийн халдашгүй дархан байдал нтр алдагдсан байна шүү түмэн олон минь. !!!
БОСОО ХӨХ МОНГОЛ БҮЛГЭМ”