Эхлэл онцлох “Ачит ихт” компани “Эрдэнэт үйлдвэр”-ээс ингэж иддэг юм байна-II

“Ачит ихт” компани “Эрдэнэт үйлдвэр”-ээс ингэж иддэг юм байна-II

 

Д.Бат-Очир

Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний аудитын газрын аудитын ажлын төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд аудит хийжээ.

Тодруулбал, Аудитад ”Эрдэнэт үйлдвэр” ХХК, түүний Төлөөлөн удирдах зөвлөл, “Ачит Ихт” ХХК-ийн  хүдэр боловсруулах үйл ажиллагаа, аудиттай холбоотой асуудлаар нэмэлт тодруулга авах зорилгоор Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, Орхон аймгийн Газрын алба, Гаалийн газар зэрэг байгууллагуудыг хамруулан 2015-2016 он болон 2017 оны 3 дугаар улирлын байдлаар шалгасан байна.

Аудитад шаардлагатай дор дурдсан баримт бичгийг “Санамж бичиг”-ээр удаа дараа гаргаж өгөхийг хүссэн боловч аудитын явцад “Ачит Ихт” ХХК-тай 2013.06.30-ны өдөр байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль, эрх зүйн газраас 2015-2017 онд бүртгэгдсэн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний нэгдсэн жагсаалт ирүүлээгүй тул зарим асуудлыг нягталж үзэх боломжгүй байсан тухай аудитын дүгнэлтэд тусгажээ.

Хоёр.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага үйлдвэрийн Дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “…Жилийн хуралдаанаас бусад Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн шийдвэрээр, түүнчлэн Ерөнхий захирлын саналаар зөвшилцсөн хугацаанд явуулна” гэж заасныг хэрэгжүүлэх талаар санаачлагатай байгаагүй, Зөвлөлийн шийдвэрлэх асуудал 11.6.8, 11.6.9, 11.6.12, “Зөвлөлийн тухай журам”-ын Зөвлөлийн онцгой эрх хэмжээний асуудал 2 дахь хэсгийн 2.6-д “….компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон гадаадад хуулийн этгээдэд оролцох тухай шийдвэрийг батлах, Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү дүрэмд зааснаар бусад шийдвэр гаргах” гэж заасныг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг гүйцэтгэх удирдлагаас Зөвлөлд бүрдүүлж өгөөгүй нь дээрх зөрчлүүд гарах нөхцөлийг бий болгосон байна.

Иймд Зөвлөлийг үйлдвэрийн Дүрэм болон Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16, 76.1.17 , Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.5 , Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 -т нийцүүлэн холбогдох хэлцэлийн шалгуурыг тогтоох, зөвшөөрөл олгох, үйлдвэрт ашигтай үр өгөөжтэй шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлээгүй нь гүйцэтгэх удирдлага сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй байж болзошгүй тул ХОЛБОГДОХ ГЭРЭЭГ ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙНА.

Аудитын явцад балансын бус хүдэр, исэлдсэн болон холимог хүдрийн овоолгыг ашиглан хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг ЭБМЗ-өөр хянуулаагүй, 2011 онд Бээжин хотын “Уул уурхай, металлургийн ерөнхий судалгааны хүрээлэн”-гийн боловсруулсан “Ачит Ихт” ХХК-ийн овоолгон уусгах технологиор катодын зэс ялгах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг ЭБМЗ-өөр хянуулаагүй, түүнийг ашиглахыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй, хүлээн авсан дүгнэлт гараагүй байхад үйлдвэрлэлийг эхэлсэн зэрэг  зөрчлүүд илэрчээ.

“Ачит Ихт” ХХК-ийн хүдэр боловсруулах үйлдвэрийн нөөцийг улсын бүртгэлд бүртгээгүй байхад ТЭЗҮ-ийг боловсруулсан нь ашигт малтмал боловсруулах ТЭЗҮ -ийн үндсэн нөхцөл, шаардлагыг хангахгүй байна.

Ингэхдээ “Ачит Ихт” ХХК овоолгон уусгах технологиор боловсруулалт хийх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2014 онд “Жи Эт Эс Юу” ХХК-иар хийлгэж, ЭБМЗ-ийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаар дүгнэлтийг гаргуулсан ч, ЭБМЗ-өөс уг ТЭЗҮ-тэй танилцах хуудсанд “…нөөцийн бүртгэл байхгүй, яаж ямар үндэслэлээр тооцоо хийж ТЭЗҮ боловсруулсан…, …улсын бүртгэлд нөөцгүй, иймд 90,0 сая тн зэсийг хаанаас ямар байдлаар тооцсон талаар дүгнэлт байхгүй… гэж дурдсан байна.

Энэ нь балансын бус хүдрийн нөөцийг улсын бүртгэлд бүртгээгүй байхад зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн балансын бус хүдрийн овоолго, нөөцөд тулгуурлан ТЭЗҮ-ийг боловсруулсантай холбоотой байна.

Хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, туршилт, судалгааны ажлыг явуулахаар “Ачит ихт” ХХК-тай, байгуулсан гэрээний

-2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 5/225-10 дугаар гэрээний 5.1 ,

– 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан АИ-13/02 дугаар гэрээний 12.1, 14.4,

– 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №5/199-15 дугаар гэрээний үндэслэлд “…Монгол Улсын Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “…Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно…” зөвлөлөөр дэмжигдэж, зөвлөлийн хурлаар батлуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан ч гэрээний заалтууд хэрэгжээгүй, гэрээ хүчин төгөлдөр биш байна.

Эх сурвалж: www.baaduu.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here