Жил бүр уламжлал болгон зохиогддог СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн Өдрийн эмчилгээний “ӨӨРТӨӨ ТУСЛАХ БҮЛЭГ”- ийн “АРХИГҮЙ ШИНЭ ЖИЛ” -ийг энэ удаа 3- дахь жилдээ бид тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ “БРЕНД” арга хэмжээг зохион байгуулсан баг хамт олон, тусалж дэмжсэн СЭМҮТ-ийн удирдлагын зөвлөл, СЭМҮТ-ийн ҮЭХ, «Боржигоны оточ» Наркологийн эмнэлэг, “ИХ БУУРАЛ” рестораны хамт олон, дуучин, СТА Ариунболд, МАСК продакшны дуучин, СТА Пүрэвдорж, шүлэгч бяцхан Буяка болон “МИННЕСОТА” хөтөлбөр эмчилгээний үе үеийн төгсөгчид, бүлгийн бүх гишүүддээ маш их баярлалаа.
Энэ арга хэмжээ маань зөвхөн шинэ жилийн баяр төдийгүй бусдад итгэл найдвар, өөрийгөө өөрчлөх хүч чадал, эр зориг, бусдаас суралцах, амьдралын урам хайрладаг үйл явц юм. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!