Эхлэл улс төр Д.Дорлигжав сэтгүүлч Б.Жаргалмаатай 4 сая долларын талаар ярих гэж байна

Д.Дорлигжав сэтгүүлч Б.Жаргалмаатай 4 сая долларын талаар ярих гэж байна

Д.Дорлигжав Улсын Ерөнхий Прокурор байхдаа дарамталж байгаад 4 сая доллар авсан гэсэн утгатай мэдэгдлийг “Алтан Дорнод Монгол” ХХЗ-ийн захирал Т.Ганболд телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хийсэн.

Үүний дараа, өнгөрсөн даваа гаригт Д.Дорлигжав энэ мэдэгдэлд хариу тайлбар хийхээр EAGLE TV-ийн сэтгүүлч Б.Жаргалмаатай ярилцана гэж зарлуулаад байсан юм. Гэвч даваа гаригийн өглөө Д.Дорлигжавыг  АТГ-аас дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан учир ярилцлагаа түр хойшлуулаад байв.

Тэгвэл Д.Дорлигжав өнөө орой 20:00 цагт EAGLE TV-ийн “Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохоор болсон байна.

Тэрээр 4 сая долларын гүйлгээний учир зангилаа, Т.Ганболд яагаад ийм мэдэгдэл хийх болсон, үүний цаадах улс төр зэргийн талаар дэлгэнэ гэж эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here