Эхлэл дэлхий Мөдхөн хараагүй болох хүүгийн бүх хүслийг амжиж биелүүлнэ

Мөдхөн хараагүй болох хүүгийн бүх хүслийг амжиж биелүүлнэ

Их Британийн найман настай хүү Фред Хоуи маш ховор тохиолдох өвчний улмаас хараа нь муудаж, мөдхөн юу ч харж чадахгүй болох ажээ. Хүү хараагүй болохоосоо өмнө харахыг хүсч буй бүх хүслээ жагсаан бичсэн юм байна. Тэрхүү жагсаалтыг The Mirror нийтэлснээр тус хэвлэлийн уншигчид хүүгийн хүслийг биелүүлэхээр хөрөнгө мөнгө, эд материалын туслалцаа үзүүлж эхэлжээ.

Хүү өнгөрсөн тавдугаар сард The Mirror-д өөрийн хүслийн жагсаалтаа танилцуулснаас хойш бараг бүх хүслээ биелүүлчихээд байгаа аж. Микки Маустай уулзах, Эйфелийн цамхаг дээр гарах, амьтдын хүрээлэнгийн ажиглагчаар ажиллах, галт тэрэгний машинист хийх, хотын гудамжаар лимузинтэй зугаалах, Альпын нуруугаар аялах гээд хүүгийн хүслүүд биелсээр байгаа юм.

Хүү ер нь бүгдийг харж, зурж амжихыг хичээж буй ажээ. Хүүг аав ээж нь үргэлж дагаж явдаг. Мөн 10 настай эгч Ева нь дагаж, хамтдаа зугаалдаг.  Хүүд хамгийн ихээр таалагдсан газар бол Диснейлэнд. Гэхдээ бас цөөхөн хүсэл үлджээ. Энэ нь Леголендэд зочлох, Харри Поттерийн студид очих, Арслан Хаан хүүхэлдэйн киноны студийг өөрийн нүдээр харах юм.

Хоуигийн нэг нь нүд нь зөвхөн гэр мэдэрдэг бол нөгөө нүд нь хоёр метрээс хол зай дахь зүйлсийг хардаггүй гэнэ. Харамсалтай нь өвчний улмаас хүү мөдхөн бүрэн хараагүй болох юм.

  

News1.mn Гэгээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here