Эхлэл дэлхий Эрдэмтэд өөрөөсөө 3000 дахин жинтэй зүйлийг өргөх чадалтай оригами-робот бүтээжээ

Эрдэмтэд өөрөөсөө 3000 дахин жинтэй зүйлийг өргөх чадалтай оригами-робот бүтээжээ

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Английн алдарт “Бристолийн их сургууль”-ийн эрдэмтэд бяцхан оригами-робот зохион бүтээсэн байна. Цаасны хэмжээтэй зузаантай робот шувуу бүхий энэ төхөөрөмж өөрөөсөө даруй 3000 дахин илүү хүнд жинтэй зүйлийг төвөггүй даадаг юм байна.

Роботын тонон төхөөрөмжийн хэлбэр хэмжээ хэдийгээр удам жижгэрч байгаа ч хийж чадах боломжууд болон хүчин чадлын хэмжээ нь улам нэмэгдсээр байна. Эдгээрийн нэг бол энэ харагдаж байгаа оригами цаасан шувуун дүрстэй роботын төхөөрөмж юм. Бристолийн их сургуулийн инженерүүд цахилгаан соронзон аппаратаар тус роботыг бүтээжээ. Энэ нь уламжлалт цахилгаан соронзон моторт төхөөрөмжүүдээс арай  өөр зарчмаар ажилладаг юм байна.

Эрдэмтэд анх энэ технологийг Хонг Конгт туршиж эхэлжээ. Тухайлбал, аливаа зүйлийг өргөх зориулалтын хиймэл булчинг бүтээх төслийнхөө хүрээнд бүтээж байсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here