Өнгөрсөн оны төгсгөлд НИТХ-ын ээлжит хуралдаанаар шинэ хотын даргыг сонгох товтой байв. Гэсэн ч НИТХ-ын ээлжит хуралдааны ирц хүрсэнгүй. Иймээс хотын даргын томилгоог хойшлуулсан юм. Одоогоор НИТХ ээлжит хуралдаанаа хэзээ хийх талаар албан ёсны тов гараагүй байна.
Оны төгсгөлд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр санал нэгдээд байгаа билээ.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн