Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам маргааш/01.05/ Говьсүмбэр аймагт болно. Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилготой уг наадам сүүлийн жилүүдэд орон нутагт зохиогдож буй юм.
36 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадмын дараагийн шатанд:
- Х.Алагаа
- М.Амархүү
- Н.Батжаргал /Орхон/
- П.Батнайрамдал
- Б.Баттулга
- Т.Баянсан
- Би.Баярсайхан
- Д.Ган-Очир
- Д.Гансүрэн /Хэнтий/
- Э. Гантулга
- Б.Ганхүрэл /Говь-Алтай/
- Х.Дугарсүрэн
- Н.Дэвээжаргал
- Б.Жамбалдорж
- А.Лхагва
- Г.Лхагвадорж
- Н.Мөнхбаяр
- С.Начин
- Д.Одгэрэл
- На.Пүрэв /Өвөрхангай/
- А.Сүглэгмаа
- Ч.Ууганбаяр
- М.Уянсүх /Дархан-Уул/
- О.Цэнд-Аюуш
- Б.Чулуун-Цэцэг
- О.Элбэгтөгс
- Д.Энхболдбаатар нарын яруу найрагчид шалгарсан юм. Эдгээр 27 найрагчаас “Болор цом”-ыг хэн авах нь маргааш тодорхой болно.