Эхлэл дэлхий Хятадын хүн ам өнгөрсөн жил 1.27 саяар хорогджээ

Хятадын хүн ам өнгөрсөн жил 1.27 саяар хорогджээ

Б.Сансар

Хятадын хүн ам өнгөрсөн жилийн дотор 1.27 саяар хорогдсон тухай “Agence France-Presse” агентлаг уламжилсан байна.

2017 онтой харьцуулахад Хятадад өнгөрсөн жил төрөлт 2.5 саяар буурсан нь үүний гол шалтгаан болсон гэж Бээжингийн их сургуулийн эдийн засагч Су Циян, АНУ-ын Висконсины их сургуулийн төрөлтийн мэргэжилтэн И Фусиян нар хамтарсан судалгаандаа дүгнэжээ.

Хятадын хүн амын тоо цаашид ч хорогдох төлөвтэй гэж И Фусиян хэлсэн байна. Энэ нь хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо буурч эхэлсэн, мөн орон сууц, эмнэлгийн үйлчилгээ, боловсролын үнэ нэмэгдэх болсны улмаас залуу гэр бүлүүдийн хүүхэдтэй болох хүсэл эрмэлзэл багассантай холбоотой аж.

Статистикийн мэдээллээр, 2018 оны эхэнд Хятадын хүн ам 1,39 тэрбум байжээ.

Эх сурвалж: ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here