Эхлэл дэлхий Саудын Арабын эмэгтэйчүүдэд гэр бүл цуцлуулсан тухай утсаар мэдэгдэнэ

Саудын Арабын эмэгтэйчүүдэд гэр бүл цуцлуулсан тухай утсаар мэдэгдэнэ

Саудын Арабын шүүхийн байгууллагаас нөхөр нь гэр бүлээ цуцлуулсан талаар эмэгтэйчүүдэд утсаар мэдэгддэг байх шийдвэр гаргажээ.

Тус улсад олон эр шүүхээр гэр бүлээ цуцлуулсан хэрнээ эхнэртээ огт мэдэгдэхгүй өнгөрөх явдал түгээмэл болж, “нууц салалт” гэх хэллэг хүртэл бий болсон ажээ. Иймээс шүүхээс ийм хариу арга хэмжээ авахаар шийдсэн байна.

Ингэснээр нөхрийгөө гэр бүлээ цуцлуулсан тухай албан ёсны мэдээлэл авсан эмэгтэй эхний ээлжинд өөрийгөө ганц бие эмэгтэй болсныг мэдэх эрхээр хангагдахын зэрэгцээ нөхрөөсөө хүүхдийн халамжийн мөнгийг цаг тухайд нь нэхэж авах боломжтой болох юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here