Лаос улсаас Т-34 загварын 30 танкийг ОХУ-д буцаан өглөө. Владивостокийн боомтоор дамжуулан эдгээр танкуудыг ОХУ-д хүргэж, тэндээс галт тэргээр Москва руу зөөсөн байна.
“Гучин дөрөв” гэж нэршсэн энэхүү танкийг Дэлхийн Хоёрдугаар дайны үед ихээр үйлдвэрлэн хэрэглэсэн домогт болсон эд юм. 1940 онд T-34-ийг анхлан үйлдвэрлэж, 1944 оны дундуур шинэ загвар Т-34-85 гартал үйлдвэрлэсээр байжээ.
Дэлхийн Хоёрдугаар дайны үед Т-34-ийг Германы армийн генералууд хүртэл хамгийн шилдэг танкуудын нэгээр нэрлэж байсан гэдэг.
Лаосоос буцаан ирүүлсэн энэхүү 30 танкийг Ялалтын баярын жагсаал болон Зэвсэгт ОХУ-ын хүчний түүхэн музей мөн Дэлхийн Хоёрдугаар дайны тухай өгүүлсэн түүхэн кинонд ашиглах юм байна.
News1.mn Р.Гэгээ