Эхлэл дэлхий Дэлхийн банкны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгнө

Дэлхийн банкны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгнө

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр шийджээ. Тэрбээр хоёрдугаар сарын 1-нд ажлаа хүлээлгэн өгөх юм байна.

Түүнийг огцорсны дараагаар тус банкны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх захирал Кристалина Георгиева гүйцэтгэх ажээ.

Кимийн бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусгавар болох ч хувийн хэвшилд ажиллахыг хүссэн гэх шалтгаанаар ажлаа өгөх болжээ. “Ким ажлаа өгсний дараагаар хувийн хэвшилд ажиллаж, хөгжиж буй орнуудад дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн” хэмээн Дэлхийн банкнаас гаргасан мэдэгдэлд дурьджээ.

Жим Ён Ким 2012 оны долдугаар сарын 1-нд Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр сонгогдон өнөөг хүртэл ажиллаж буй юм. Тэрбээр 1959 онд төрсөн. Таван настай байхад гэр бүл нь АНУ-д цагаачлан гарчээ. 1987 онд эрүүл мэндийн сайн үйлсийн Partners In Health байгууллагыг үүсгэн байгуулсан юм.

news1.mn Р.Гэгээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here