Эхлэл улс төр Н.Номтойбаяр: “Содмонгол”-ын Анандбазар 500 сая төгрөг бэлнээр өгч байгаад гардуулаад гадагшаа зугтсан

Н.Номтойбаяр: “Содмонгол”-ын Анандбазар 500 сая төгрөг бэлнээр өгч байгаад гардуулаад гадагшаа зугтсан

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2019.1.10./ УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурсны дараа нэгэн ноцтой мэдэгдлийг хийсэн юм.

Тэрээр мэдэгдлийнхээ өмнө “Намайг жагсаал бусниулж байна гэсэн байна лээ. Би 40 минутын өмнө Гадаад харилцааны сайд Цогтбаатартай хамт онгоцноос буулаа. Нөгөө талын гэрчтэй” гээд “Би нэг баримт дэлгэх гэсэн юм. Хугацаа шаардсан ажил байсан. Сурагаар мэдээлэл хийж болохгүй. Нотлох баримт байх хэрэгтэй.

Энэ юу вэ гэхээр, Шинэ нисэх онгоцны буудал гэдэг томоохон төсөл сүүлийн арваад жилд хэрэгжиж байгаа. Энэ төсөл Японы хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа. Үүнийг та бүхэн мэднэ. Энэ зээлийн хүрээнд 5.3 сая иень буюу монголоор 125 тэрбум төгрөгийн Нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон байна.

Японы талаас энэ байгууламжийг ашиглах, менежмэнтийг хийх сонирхолгүй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Гэтэл энийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан компаниуд хэрэглэх ёстой байтал “Содмонгол” компанитай шууд гэрээлэх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Үүнийг ЗТХЯ-наас зохих хууль, тогтоомжийн дагуу саналыг боловсруулж хүргүүлнэ үү гэсэн бичиг Үндэсний хөгжлийн газарт ирсэн байдаг юм байна лээ.

https:

Үндэсний хөгжлийн газар уралдаант шалгаруулалтаар хуулийн дагуу явуулах ёстой гэсэн хатуу зарчмын байр суурь илэрхийлээд холбогдох тогтоолын төслийг боловсруулж явуулсан байдаг юм байна лээ.

Мөн ЗГХЭГ-ын Ажлын алба хууль тогтоомжийг үндэслэл болгоод уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг зохих албан тушаалтны цохолттойгоор Засгийн газрын хуралдаанд оруулсан боловч Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэрийг гаргасан.

Энэ нь ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга, холбогдох референтүүд өөрсдөө цохолт хийчихсэн, ийм ноцтой асуудал үүсчихсэн байгаа юм.

Үүний дараахан юу болсон бэ гэхээр Ухнаагийн Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд “Содмонгол”-ын Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад гардуулсан гэсэн мэдээлэл явсан.

Энэ мэдээлэл анх 2018 оны долдугаар сарын 23  буюу Засгийн газрын энэ тогтоол шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дараа болсон. Үүнийг учир холбогдолтой гэж үзэж байгаа.

Өөр хэд хэдэн хүн байгаа. Анандбазар ч гэсэн тэр үед гадагшаа зугтаасан. Одоо ирчихсэн байгаа. Сая намын Бага хурлын үеэр Ухнаагийн Хүрэлсүхийн өрөөнөөс гарч байгаад надтай таарсан. Энэ талаар тэр үед мэдээгүй байсан. Өөрөөс нь асууж чадаагүй. Саяхан гадагшаа бас явж байх шиг байна лээ. Иймэрхүү л асуудал байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагад өгнө. Шалгуулна. Нотлох баримтууд бүгд энд байгаа” гэсэн юм.

Гэхдээ Н.Номтойбаяр тэрхүү баримтуудаа сэтгүүлчдэд лав өгсөнгүй.

Харин энэ ноцтой асуудал маргаашаас эхлээд томоохон дуулиан шуугиан үүсгэх төлөвтэй байна

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here