УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар хоёр сүүлийн үед таарамж муутай байгаа. Тэдний дажин ширүүсч байгаа бололтой. Өнгөрсөн пүрэв гаригийн шөнө /2019.1.9-10./ хуралдсан ТББХ, чуулганы нэгдсэн хуралдаан, маргааш нь баасан гаригт ч хоёр биеэ хэвлэлээр муулж ярьцгаасан.
Х.Нямбаатар нь О.Баасанхүүгээ “Сүүлийн үед Нямбаатар судлаач болсон” гэж байв. О.Баасанхүү өнөө өглөө /2019.1.13./ цахим хуудастаа “Нямбаатар гишүүнд хандаж хэлэхэд өрөөний компьютерээр дуу дүрстэй бичлэг хийж болдог юм билээ. Мөрдөн байцаагч нараас асууна биз” гэж бичсэн байв.
Мөн тэрээр “Ах дүүгээрээ нийлээд сонин ааш гаргаад, шатаар доош бууж байхад шилэн хүзүү рүү цохиж унагаад, эр хүн шиг байхгүй зан гаргаад байхаар нь жоохон сонирхсон төдий” гэжээ.
Иймэрхүү хошин улс төр Төрийн ордонд явагдаж байна.
Эх сурвалж: www.news1.mn Д.Очир