Хуульч Сандаг
Юм гэдэг сонин. Мэргэжил бүхэн онцлогтой. Хэрвээ та өөрөө, эсвэл үр хүүхдээ улстөрч болгох замыг сонгож байгаа бол маш сайн мартаж чаддаг болгох ёстой. Тэгвэл маш сайн улстөрч болно.
Лав сүүлийн 30-аад жилийн түүхээс харахад энэ онол яг батлагдаж байгаа юм.
Улстөрч болоод УИХ-ын гишүүн, түүнээс доош НИТХ-ын төлөөлөгч, хамаагүй бүр дүүргийн, хорооны, аймаг сумын төлөөлөгч, бас агентлагийн дарга, газар хэлтсийн дарга болчихвол бүхнийг мартах зайлшгүй шаардлагатай. Тэнэгтээд дөрвөн жилийн өмнөх амлалтаа санаад яваа УИХ-ын энэ тэр бол дахиад хэзээ ч сонгогдохгүй.
Ер нь улстөрч хүний хувьд өдөр бүр шинэ байх ёстой. Тэр ззарчмаар сонгууль болгон шинэ байдаг.
Сарын өмнө “ЖДҮ-чин гишүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй” гэж байсан бол өчигдөр “Энэ ЖДҮ чинь ердөө л зээл байна лээ шд. Яагаад гэмт хэрэг гээд байгаа юм бэ” гээд хэлчих ухаантай л байх ёстой.
Ингэж чадвал УИХ-д таваас дээш сонгогдоно. Яваандаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч ч болж магадгүй. Ирээдүй нь үргэлжид гэрэл гэгээтэй гээд л бодчих.
Эх сурвалж: www.news1.mn