Хуульч Сандаг
“Хуулийг “доодсыг” энэрэн хамгаалах, “дээдсийг” эрхэмлэн хязгаарлахын тулд гаргадаг” гэж Үндсэн хуулийн эцэг Б.Чимид агсан хэлсэн байдаг.
Тэгвэл ЖДҮХС-гийн хөрөнгийг өөрсдөө “зорилтот бүлэг” болж байгаад хувааж хүртсэн УИХ-ын гишүүдэд хуулийн хязгаар, бас хазаар хэрэгтэй болчихоод байгаа юм.
Гэтэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар оруулсан Улсын ерөнхий прокурорын санал УИХ дээр унаж байна. УИХ-ын гишүүд ЖДҮ-чдээ “халдашгүй байдал”-аар хаацайлан авч үлдэж байна.
Ингэхээр УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж хэнээ, юунаас хамгаалаад байна вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Тэднийг сонгогчид буюу ард түмэн Улсын ерөнхий прокурорын саналыг дэмжиж байна. ЖДҮ-чин гишүүдийг шалгахыг шаардаж байгаа.
Уг нь ийм бодит байдал байхад сонгогчдынхоо боломжийг хулгайлсан ЖДҮ-чдэд халдашгүй байдал үйлчлэхгүй байх ёстой юм.
Эх сурвалж: www.news1.mn