Эхлэл дэлхий Жижи Хадид “Prada”-д зориулж имижээ өөрчилжээ

Жижи Хадид “Prada”-д зориулж имижээ өөрчилжээ

Б.Сансар

23 настай загвар өмсөгч Жижи Хадид Италийн алдарт “Prada” брэндийн 2019 оны хавар-зуны хувцасны загваруудыг танилцуулах сурталчилгааны зураг авалтад оролцохын тулд имижээ үндсээр нь өөрчилжээ.

Энд тэмдэглэхэд, хамгийн сүүлчийн супер модель гэгддэг Жизел Бундхен хүртэл “Prada”-гийн сурталчилгаанд уригдаж байгаагүй аж.

Жижи Хажид “Instagram” хуудсандаа бичихдээ, “Prada”-гийн сурталчилгааны кампанит ажилд оролцоно гэдэг миний хувьд ямар чухал үйл явдал гэдгийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Надад өөрийгөө шинээр нээж, туршлага суух боломж олгосон тус брэндийн уран бүтээлчдэд баярлалаа! Төсөл дээр ажиллах үнэхээр сайхан байлаа” гэжээ.

“Prada”-гийн сурталчилгаанд Жижи Хажидаас гадна Лю Вэн, Фрея Беха Эриксен, Анок Яй, Майке Инге зэрэг загвар өмсөгчид оролцсон байна.

Эх сурвалж: ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here