Эхлэл онцлох Бүрэн эрхтэйгээ үлдсэн гишүүд “бүдүүн бөгс” гаргах болжээ

Бүрэн эрхтэйгээ үлдсэн гишүүд “бүдүүн бөгс” гаргах болжээ

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан.

Гэвч УИХ өнгөрсөн долоо хоногт энэ талаар хэлэлцээд дээрх дөрвөн гишүүнийг авч үлдсэн юм. Гэхдээ ард түмэн тэр хэдэн өдөрт энэ дөрвөн гишүүний ЖДҮХС-гаас хэдэн төгрөгийг яаж авсан, түүнийгээ хэрхэн зарцуулсан бэ гэдгийг Улсын ерөнхий прокурорын амнаас сонссон.Өмнө нь “Худлаа, гүтгэлэг” гээд гүрийж байсан гишүүд нүдээ бүлтэгнүүлээд сууж байлаа.

Чуулган, байнгын хорооны хурал дээр “Далайсан газар нь далд орж далласан үед нь ил гараад байгаа” гэж байгаад бүрэн эрхтэйгээ үлдсэнээсээ хойш Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нар АТГ-ынханд олдохоо больсон байна.

Өөрөөр хэлбэл, бүрэн эрхтэйгээ үлдсэн гишүүд “бүдүүн бөгс” гаргах болжээ.

Улмаар АТГ-аас 20 гаруй гишүүнийг түдгэлзүүлэх санал оруулах гэж байна гэсэн гүтгэлгийн чанартай, худлаа мэдээлэл хүртэл түгээд эхэлсэн тухай АТГ-ын эх сурвалж мэдээлж байна.

Эх сурвалж:www.news1.mn Д.Бат-Очир

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here