Индонезийн Өмнөд Ява мужид амьдардаг нэгэн эмэгтэй нөхрөө амьдаар нь шатаан хөнөөжээ. 25 настай бүсгүй Ильхам Кахьяни байшингийн дээвэр засахаар дээш гарсан нөхрөөсөө гар утасны нууц үгээ хэлэхийг шаардсан аж. Гэвч 26 настай нөхөр Деди Пурнама нь бухимдан хариу хэлэхээс татгалзаж, эхнэр нөхөр хоёр хэрэлдэж, зодолдсон гэнэ. Нөхөртөө цохиулсан Кахьяни уурандаа ойр байсан савтай бензинийг нөхөр рүүгээ цацаад асаагуураар галдчихжээ.
Хэрэг явдлыг харсан хүмүүс галыг унтраахаар хичээсэн ч Деди Пурнамагийн бие их түлэгдсэн тул эмнэлэгт хоёр хоноод нас баржсан байна. Нөхрөө шатааж хөнөөсөн эхнэрийг цагдаа нар баривчлан хорьжээ.
News1.mn Р.Гэгээ