Холливудын од Анжелина Жолигээс салсан 55 настай Брад Питт 43 настай жүжигчин Шарлиз Теронтой үерхэх болсон тухай Английн “The Sun” сонинд мэдээлжээ.
Шарлиз Терон Анжелина Жолигийн кино урлаг дахь хэзээний өрсөлдөгч, бараг л заналт “дайсан” нь гэнэ. Хоёр жүжигчин бүсгүйн сөргөлдөөн олон жилийн өмнөөс эхэлжээ.
Хамгийн сүүлд 2017 онд “Франкенштейны сүйт бүсгүй” (“Bride of Frankenstein”) киноны гол дүрд тоглох урилга авчихаад Анжелина Жоли зураг авалт эхлэх сүүлийн өдөр хүртэл хариу хэлэлгүй 20 сая ам.долларын ашигтай гэрээнээс татгалзан аж. Учир нь юу гэвэл тэр дүрд Анжелина Жоли тоглохгүй бол Шарлиз Терон уригдаж, үүний тулд бусад киноны дүрээсээ татгалзах шаардлагатай байжээ. Харин Анжелина Жоли сүүлийн мөч хүртэл хариу өгөлгүй “гүрийснээс” үүдэн “Франкештейны сүйт бүсгүй” киноны төсөл замхарч, аль аль нь тоглоогүй гэнэ.
Тэгвэл Шарлиз Терон хоёр хоногийн өмнө Анжелина Жолигийн экс-нөхөр Брад Питтэй “Бийлийн гудамж ярьдагсан бол” (“If Beale Street Could Talk”) киноны нээлтийн дараа маш дотно тэврэлдэж үнсэлцэн Холливудаас хаа нэгтээ хамтдаа одсон аж.
Эх сурвалж: ura.mn Б.Сансар