Эхлэл улс төр Д.Баясгаланг “Рио Тинто”-гийн хувьцааны асуудлаар баривчилжээ

Д.Баясгаланг “Рио Тинто”-гийн хувьцааны асуудлаар баривчилжээ

АТГ-аас “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг энэ сарын 21-ний өдөр баривчилж, өнөөдөр /2019.1.23./ Хан-Уул дүүргийн шүүх 30 хоног саатуулах шийдвэрийг гаргалаа.

Түүнийг “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболдоос Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт өгсөн гэх 4 сая долларын хэрэгт холбоотойгоор саатуулагдсан гэх мэдээлэл түгээд байгаа.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг дээрх 4 сая долларын хэргээс гадна “Рио Тинто”-гийн хувьцааны асуудлаар баривчилсан бололтой.

Тэгэхээр Д.Баясгалангийн хувьцааны асуудал нь Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэрэгтэй холбогдоно гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here