Эхлэл онцлох “Жаст” Ш.Батхүүгийн хэрэгт “Жаст агро”-г нь авсан гадаадын томоохон компани холбогдлоо

“Жаст” Ш.Батхүүгийн хэрэгт “Жаст агро”-г нь авсан гадаадын томоохон компани холбогдлоо

“Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан зээлийн хүүнд Монгол Улс сар бүр “Стандарт” банкинд  900 000 ам.доллар төлдөг гэсэн мэдээлэл бий.

“Стандарт” банкинд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэргийг АТГ шалгаж байгаа.

Ш.Батхүүгийн энэ хэрэгт Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын томоохон компанийг холбогдуулан шалгаж эхэлсэн мэдээлэл байна.

Тус компани аймаг бүрт махны чиглэлийн салбар компаниудтай байсан “Жаст агро” компанийг нь худалдаж авчээ.

Өөрөөр хэлбэл, “Жаст агро”-г худалдан авсан үйл ажиллагаатай холбоотой асуудал үүссэн бололтой.

“Жаст агро”-г авсан компанийн хувьд 1990-ээд оноос хойш Монгоод үйл ажиллагаа явуулж байгаа. Олон улсад болоод Монгол Улсад таагүй нэр хүндтэй. Манай нэг арилжааны банкны хувьцаа эзэмшигч юм байна.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here