Эхлэл онцлох “Голомт”-ын Д.Баясгалан ямар ч хэргээс мултардаг уу

“Голомт”-ын Д.Баясгалан ямар ч хэргээс мултардаг уу

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг цагдан хорьсон нь үндэслэлтэй, эсэхийг түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ийшээгийн Ганбат өнгөрсөн баасан гарагт хянасан билээ.

 юм. Тус шүүхийн шүүгч НПГ-ын хяналтын прокурорын саналыг хэлэлцээд “Голомт”-ын Д.Баясгаланг 30 хоногийн хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шүүгч “Дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий мэдээлэл хэрэгт авагдсан” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтуудад нь үндэслэн цагдан хорихоор болсон аж.

Харин өнгөрсөн баасан гарагт яллагдагч Д.Баясгалангийн өмгөөлөгч Б.Баяраа нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хянан хэлэлцээд 30 хоног цагдан хорих захирамжийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

. Мөн тус шүүхийн зарим ажилтан ч ерөнхий шүүгчийнхээ шийдвэрт гайхан эргэлзэж, ямар нэг “хор” орчихов уу хэмээн шивэр авир гэлцэж байв.

 билээ.

Түүгээр ч зогсохгүй гэр, ажлынх нь байранд нэгжлэг хийснийг хэвлэлийнхэн олон нийтэд хүргэж байв. .

Учир мэдэх олон хүн хууль сахиулах байгууллагынхныг Д.Баясгаланг шалгаж эхэлсэн тухай мэдээллийн сонсоод шударга шалгаж, хариуцлага хүлээлгэж чадах, эсэхэд эргэлзэж байгаа юм билээ. Учир нь Д.Баясгалан өөрийн холбогдсон хэд хэдэн хэргээс мултарч, уснаас хуурай гарч чадсан байдаг.

Тухайлбал, олны анхаарал татсан, дуулиан шуугиантай, Монголын арилжааны томоохон банкууд холбогдсон “Номаранг”-ийн гэх хэрэгт “Голомт”-ын Д.Баясгалан татагдан, дөнгөж шалгаж эхэлж байтал цагдаа, прокурор, шүүхийн эрх мэдэлтнүүд хэргийг нь хэрэгсэхгүй болгуулсан гэдэг.

Өмнөд Солонгосын “Номаранг” корпорацтай Монголын нэртэй бизнесменүүд хийсэн гэрээний дагуу тус улсын дэлхийд алдартай компаниудаас Монголд бараа, материал нийлүүлэх ёстой байж. Гэвч бараа материал нийлүүлэх гэрээ нь сүүлдээ бэлэн мөнгө болон хувирч, манай арилжааны банкууд болон аж ахуйн нэгж, иргэдийн гарт зээл болж очсон  гэдэг.

“Номаранг”-ийн захирал Ок Сүн Лийг аккредитивийн гэрээ зөрчсөн,мөнгө угаасан хэрэгт буруутган БНСУ-ын шүүх зургаан жил хорих ял оноосон түүхтэй.  Харин мөнгө зээлж авсан Монголын арилжааны банкууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс олон сая ам.долларын төлбөрт унасан ч хэрэг тэгсхийгээд замхарсан юм даг.  Анх “Номаранг”-аас зээлсэн гэх 120 сая ам.долларыг “Голомт”, “Монгол шуудан”, “Тээвэр хөгжил”, “Анод” зэрэг арилжааны хэд хэдэн банк  эргэлдүүлж, ихээхэн ашиг олсон гэх бөгөөд “. Гэвч тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлага, өнөөгийн эрх баригчдын төлөөлөл болсон нэг бус хүн, улстөрчид гээд олон хүн хэрэгт татагдах, ЦЕГ-ын удирдах албан тушаалтнууд нь мөрдөн байцаагч нартаа байцаагдах болоод байсан учраас хэргийг нь хаасан түүхтэй.

.

Түүнээс гадна Д.Баясгаланг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст гурван жил эрүүгийн хэрэгт шалгасан ч тэр хэрэг замхарсан байдаг.

Эргэн сануулахад, тухайн үед ажиллаж байгаад дампуурсан Сэргээн босголтын банкны хэрэгт шалгаж байсан юм. Төрийн өмчит Сэргээн босголт банкийг “Голомт” банктай нийлүүлсэн албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн гэх дүгнэлтэд хүрсэн бөгөөд хувийн өмчийн “Голомт” банкны эрх ашигт үйлчилж төрийн өмч хөрөнгийг ашиглан завших боломжийг олгосон хууль бус үйл ажиллагаа болохыг УИХ-ын шалгалтаар тогтоож байжээ.

Төрийн өмчийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Сэргээн босголтын банкийг таван сая төгрөгөөр үнэлэн хувийн банкинд нийлүүлж, нэгдсэн банкны дүрмийн сан 2076.7 сая төгрөг, үүнээс таван сая нь Сэргээн босголтын банкны хөрөнгө, үлдэх 2071.7 сая төгрөг нь “Голомт”-ынх байхаар заасан нь хууль бус, төрийн өмчийг бүлэглэн завшсан үйлдэл гэж тухайн үеэд хэвлэлээр бичиж байжээ.

“Голомт” банк анх байгуулагдахдаа үүсгэн байгуулагчид нь өөрийн ямар ч хөрөнгийн хуримтлалгүй, харин төрийн өмчийн ХОТШ банкнаас 730 мянган ам.долларыг сарын нэг хувийн хүүтэй авч, Монголын талын дүрмийн сангаа бүрдүүлж “зээлээр банкны дүрмийн санг бүрдүүлэхийг хориглосон” хууль тогтоомжийг зөрчсөн, түүгээр зогсохгүй ХОТШ банкинд 200 сая төгрөг эргүүлэн хоёр хувийн хүүтэй зээлүүлж ашгаа нэмэгдүүлсэн.

Дээрх  түүхтэй.

Эх сурвалж: livetv.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here