Аугаа эх орны дайны үйл явдлаас сэдэвлэсэн “Т-34” кино хойд хөршийн кинотеатруудад гарч эхэлснээс хойш хоёрхон долоо хоногийн дотор хоёр тэрбум рублийн орлого цуглуулж энэ үзүүлэлтээрОХУ-ын кино урлагийн түүхэнд өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан “Дээшлэх хөдөлгөөн” (нийт орлого – гурван тэрбум рубль)-ий ард л бичигдэх болжээ.
Тус кино ОХУ-ын “Сталинград” (1,7 тэрбум рубль), “Викинг” (1,5 тэрбум рубль), “Экипаж” (1,5 тэрбум рубль) и “Мөс”(1,5 тэрбум рубль) зэрэг сүүлийн үеийн блокбастер кинонуудын урд хэдийн гишгээд байна. Одоогийн байдлаар “Т-34” киног найман сая орчим хүн үзээд байгаа аж.