Эхлэл нийгэм Нийслэлийн Тээврийн газар ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран ажиллахаар боллоо

Нийслэлийн Тээврийн газар ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд авто тээврийн салбарыг хөгжүүлэх, сургалтын болон төрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, салбарын мэргэжилтнийг бэлдэх, тэднийг давтан сургах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, орчин үеийн тэргүүний техник технологийг автотээврийн салбарт нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here