Эхлэл дэлхий Жорж Сорос Хятадыг өрнөдийн нээлттэй нийгмийн гол дайсан гэв

Жорж Сорос Хятадыг өрнөдийн нээлттэй нийгмийн гол дайсан гэв

Швейцарийн Давос хотноо үргэлжилж буй дэлхийн эдийн засгийн форумд АНУ-ын тэрбумтан Жорж Сорос үг хэлэхдээ Хятадыг өрнөдийн нээлттэй нийгэмд заналхийлэх гол дайсан гэжээ.

Тэрээр дэлхийн авторитар дэглэмүүдээс хамгийн баян, хүчтэй, технологийн дэвшилттэй Хятад улс ойрын ирээдүйд хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн арга хэрэгслүүдээр нээлттэй нийгмийг хянах аюул нүүрлэж болзошгүйг анхааруулсан байна.

Иймд Хятадын IT технологийн “ZTE”, “Huawei” компаниудын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол ирээдүйн 5G сүлжээний зах зээлд Хятадын төрийн хяналттай эдгээр хоёр компани ноёрхож эхэлбэл бүх дэлхийд аюул заналхийлнэ гэжээ.

Эх сурвалж: ura.mn Б.Сансар

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here