Эхлэл дэлхий Майкл Кэрролл: Сугалаагаар хожсон бүх мөнгөө үрж дуусгаад би харамсаагүй

Майкл Кэрролл: Сугалаагаар хожсон бүх мөнгөө үрж дуусгаад би харамсаагүй

Б.Сансар

2002 онд тухайн үед 19 настай байсан Их Британийн иргэн Майкл Кэроллд аз дайрч, сугалаагаар 9.7 сая паунд хожжээ. Үүний дараа тэрээр өдөр бүр 10 мянган паунд үрдэг тухайгаа ярилцлага өгөн онгирч, тансаг “Мерседес” машин унан гудамжаар явах хүмүүс рүү хачиртай бургер талх шидэлж өгдөг байсан тухай “The Sun” сонинд бичсэн байна.

Аравхан жилийн дотор хожсон бүх мөнгөө үрж дуусаад тэрээр амьдрах гэр орон, хөл дүүжлэх унаагүй болжээ. Майкл Кэрролл  The Sun” сонинд ярихдаа өгөхдөө, “Хэзээ ч дуусахгүй мэт санагдаж байсан олон сая паунд стерлинг аравхан жилийн дотор л дуусчихсан шүү. Одоо надад орон сууц ч , машин ч байхгүй. Хэдий тийм ч би үүнд харамсдаггүй. Учир нь амархан олдсон мөнгө амархан дуусдаг шүү дээ. Харин одоо ажил хийж хоолны мөнгөө олж байгаадаа сэтгэл дүүрэн байна.

Би 50 кг нүүрс бүхий шуудай зөөж, ШТС-д зардаг түлээ бэлтгэдэг. Өглөөний зургаагаас оройны зургаа хүртэл 12 цаг ажиллахдаа би 150 шуудай нүүрс зөөдөг юм” гэжээ.

Ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here