Эхлэл дэлхий В.Путин олимпийн аваргатай бэлтгэл хийхдээ хуруугаа гэмтээжээ

В.Путин олимпийн аваргатай бэлтгэл хийхдээ хуруугаа гэмтээжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч 66 настай Владимир Путин өчигдөр Сочи хотын спортын бэлтгэлийн төв “Юг Спорт”-д улсынхаа бокс болон жүдогийн багийнхантай уулзаж, ярилцжээ.

Жүдогоор хичээллэж, спортын мастерын цол зэрэг хүртэж явсан бөхийн хувиар тэрбээр бие халаалт хийж, цаг орчим татами дээр бэлтгэл хийсэн байна. Энэ үеэрээ олимпийн аварга Беслан Мудрановтой барилдахдаа баруун гарын ядам хуруугаа гэмтээсэн ч хурууны лент наагаад л өнгөрчээ.

“Спортоор хичээллэж, биеийн хүчний дасгал хийж буй хүний адреналины түвшин нэмэгддэг гэдэг нь эрүүл мэндийн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Жаахан бэлтгэл хийчихээр сэтгэл санаа сэргэж, амьдралыг өөрөөр харах шиг болдог. Нэг ёсондоо “ягаан өнгийн нүдний шил”-ээ аваад бүхнийг бодитоор харж, бүх зүйл бүтээд эхлэх шиг санагддаг. Ийм л цогц үр шимтэй” хэмээн Владимир Путин өгүүлсэн байна.


Владимир Путин 11 настайгаасаа эхлэн жүдогоор хичээллэсэн. Спортын мастер цолтой. Мөн каратэгийн хар бүстэй юм.

news1.mn Р.Гэгээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here