Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжих асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Тавантолгой түлшийн үйл явц, Тавантолгой төмөр замын асуудал, ногдол ашиг гэсэн чухал 3 асуудлыг хэлэлцэж байна.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн юм. Тавантолгойн ордыг Олон улсын зах зээл дээр гаргах бэлтгэл ажил ид өрнөж байгаа аж.
Эрдэнэс Тавантолгой компанийн захирал Б.Ганхуяг “Ордыг 400 сая доллараар өгөх гэж байсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК 33 хувьтай үлдэх гэх мэт ямар ч ашиггүй гэрээ хэлэлцээр яригдаж байсан тал бий. Бидэнд ашиггүй гэрээ хийх эрх байхгүй. IPO гаргахын тулд өмнө нь гарсан алдааг судалж үзээд, ус, цахилгаан станц, замын бүтээн байгуулалт дээр хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсаар байна. Д.Сумъяабазар сайдын ахалж байгаа ажлын хэсэг дүгнэлт гаргаад явж байна” гэв.