Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит 20 дугаар Их хурал энэ сарын 28-нд болж шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн сунгаанд МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид одоогийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав болон CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар өрсөлдөхөөр болоод байгаа юм.
Тэгвэл энэ сунгаа Ч.Ганхуягийн талд гарах магадлалтай байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна. Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ-ыг “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг удирдах бололтой.