Эхлэл дэлхий Бангладешт гарсан түймэрт 41 хүн амь үрэгджээ

Бангладешт гарсан түймэрт 41 хүн амь үрэгджээ

Б.Сансар

Бангладешийн нийслэл Дакка хотод орон сууцны барилга шатаж 41 хүн амь үрэгдсэн тухай “Channel News Asia” агентлаг мэдээлж байна.

Түймэр гарсан дөрвөн давхар орон сууцны барилгын нэг хэсгийг химийн бүтээгдэхүүний агуулах болгон ашигладаг байжээ. Гэвч Бангладешийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга Али Ахмедийн мэдэгдэхдээ түймэр химийн агуулах бус орон сууцны хэсэгт гарсан гэжээ.

Түймрийн шалтгаан нь ахуйн хийн дэлбэрэлт байж болзошгүй гэнэ. Али Ахмед түүнчлэн аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй гэсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here