Б.Сансар
Моодны ертөнцийн амьд домог гэгдэж байсан алдарт “Chanel” брэндийн уран сайхны захирал Карл Лагерфелд энэ сарын 19-нд нойр булчирхайн хорт хавдрын улмаас нас баржээ. 85 насандаа тэнгэрт хальсан алдарт зохион бүтээгч ганц бие байсан бөгөөд хайртай муур Шупеттдээ хөрөнгөө өвлүүлж болох талаар хэд хэдэн удаа ярилцлага өгч байсан аж.
“Le Figaro” сонинд мэдээлснээс үзвэл Шупетт муур үнэхээр Карл Лагерфелдийн хөрөнгийг өвлөж болзошгүй гэнэ. Энд сонирхуулахад, Шупетт сурталчилгаанд оролцон хэдийнэ еврогийн саятан болсон бөгөөд нийгмийн сүлжээнд алдаршин “Instagram” хуудсандаа 159 мянга, “Twitter” хуудсандаа 50 мянган дагагчтай юм байна.
Банкинд олон сая евротой данстай энэ муур итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан алдарт эзнийхээ хөрөнгөнд эзэн сууж болох аж.
Ura.mn