Б.Сансар
Нью Йоркийн түүхий эдийн “Comex” бирж дээр алтны үнэ нэг өдрийн дотор 2.45 ам.доллараар нэмэгдсэн тухай “Ройтерс” агентлаг уламжиллаа. Тус үнэт металлын нэг унци 1347.35 ам.долларт хүрсэн нь 2018 оны дөрөвдүгээр сараас хойшхи дээд үнэ ажээ.
“ABN Amro” компанийн шинжээч Жоржет Беле ярихдаа, АНУ, Хятадын хооронд худалдааны гэрээ хийгдвэл хөгжиж буй орнуудын валютын эрэлт нэмэгдсэнээр ам.доллар хямдарч, харин алтны үнэ өснө гэж дүгнэжээ.
Сүүлийн өдрүүдэд АНУ, Хятадын хооронд худалдааны дайныг эцэслэх гэрээ хэлцэл хийгдэх хүлээлт бий болсноос гадна ам.доллар хямдрах болсон нь алтны үнэ үсэхэд нөлөөлсөн байна. Долларын ханш суларснаар алтны үнэ өсдөг нь бусад валют эзэмшигч хөрөнгө оруулагчдын хувьд алтыг илүү хямд үнээр худалдан авах боломжтой болдогтой холбоотой ажээ.