Өнөө өглөө Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай албан ёсны уулзалт хийхээр Вьетнамд ирлээ.
Хэвлэлүүдийн мэдээлснээр бол Ким Жон Ун онцгой өндөр зэрэглэлийн хамгаалалт бүхий тусгай галт тэргээр БНХАУ-ын нутаг дэвсгэрийг гэтэлж, Вьетнамын хилийг давж, Лангшон мужийн Донгданы вокзалд өглөөний 08:13 цагт буужээ. Тэндээсээ тусгай хамгаалалт бүхий лимузинээр Вьетнамын нийслэл Ханойг чиглэсэн байна.
Ким Жон Ун эх орноосоо гараад 65 цагийг галт тэргэнд өнгөрүүлжээ. Хятадын нутаг дэвсгэрийг /2500 км/ галт тэргээр туулж Вьетнамд хүрэхийн тулд олон цагийг галт тэргэнд өнгөрүүлсэн ч БНАСАУ-ын удирдагч цовоо сэргэлэн харагдаж байсан гэнэ.
Донгданаас Ханой хүртэл 175 км замыг тусгай лимузинээр ойролцоогоор хоёр цагийн дотор туулах юм байна.
Маргааш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай албан ёсны уулзалт товлогдсон.
News1.mn Р.Гэгээ