АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний хоёр дахь уузалт Вьетнамын нийслэл Ханойн “Sofitel Legend Metropole” зочид буудалд хоёр өдөр үргэлжлэн ямар нэг тохиролцоонд хүрч чадалгүй цагаасаа өмнө өндөрлөжээ.
Хэдий тийм ч дээд хэмжээний уулзалт туйлын ажил хэрэгч байдалд өрнөсөн тухай Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ. Уулзалтын хоёр дахь өдөр хэлэлцээ цагаасаа өмнө дуусч, хамтарсан үдийн зоог, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах ёслолыг цуцалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтыг ажил хэрэгч уур амьсгалд болсныг тэмдэглээд Ким Жон Унтай олон жилийн турш амжилттай хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн гэдгээ дахин мэдэгдээд Пёньян хотноо АНУ-ын зохицуулах товчоо нээгдсэнд баяр хүргэсэн байна.