Эхлэл дэлхий Үсчнээр халхавчилсан допингийн сүлжээг илрүүлэв

Үсчнээр халхавчилсан допингийн сүлжээг илрүүлэв

Австрийн Зеефельдэд болж буй Цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн нэгэн сүлжээг илрүүлсэн нь дуулиантай үйл явдал боллоо. Олон Улсын Допингийн Эсрэг төвийнхөн Австрийн Цагдаагийн байгууллагатай хамтран ДАШТ-ий үеэр тамирчдад допинг тарааж байж мэдэх гэмт этгээдийг мөрдөн шалгажээ.

Гэмт этгээд хөндлөнгөөс харахад жирийн нэгэн үсчний байранд байрлаж, тамирчдад цус юүлэх замаар допинг түгээж байжээ. Австрийн баг тамирчдын байрласан байрны хажууханд тэр үсчин байрласан гэнэ.

“Жирийн л нэг үсчний газар шиг харагдсан ч тамирчид тэнд очиж хүссэн бүхнээ авдаг байж. Үнэхээр итгэмээргүй юм. Хэн нь гол дүрийг бүтээгээд буй нь үл мэдэгдэх кинонд бид тоглож байсан шиг санагдлаа” хэмээн Австрийн цанын багийн ажилтан Тронд Нистад өгүүлжээ.

Цагдаа нарыг үсчний байранд шалгалт хийхээр ороход Австрийн цаначин Макс Хауке яг цус юүлүүлж сууж таарсан байна. Түүнээс гадна Казахстаны Алексей Полторанин, Австрийн Доминик Балдауф, Эстонийн Андреас Веерпал, Карел Таммьярв нар допинг хэрэглэсэн нь тогтоогдож, гурав хүртэлх жил хоригдож магадгүй болоод байна.

News1.mn Р.Гэгээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here