Б.Сансар
ОХУ Хойд Солонгос руу “World Food Programme” хөтөлбөрийн хүрээнд хоёр мянга гаруй тонн буудай илгээсэн тухай “РИА Новости” агентлаг уламжлав.
Хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх ёслол Хойд Солонгосын Чонжин хотын боомтод болсон байна. Тусламжийн буудайг хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан тэжээллэг хүнс үйлдвэрлэхэд ашиглах гэнэ.
Хойд Солонгост зургаан жилийн турш ган, үер гээд байгалийн гамшиг үргэлжилж хүнсний ургац ихээр буурсан аж. Хойд Солонгосын хүн амын 40 хувь нь хоолны хомсдолд орсон тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоёрдугаар сарын 13-нд мэдээлжээ.
Ura.mn