Эхлэл дэлхий Этиопт онгоцны сүйрлээр 18 орны 157 иргэн амь үрэгдэв

Этиопт онгоцны сүйрлээр 18 орны 157 иргэн амь үрэгдэв

Б.Сансар

“Ethiopian Airlines” компанийн төлөөлөгч мэдээлэхдээ, Этиопийн Аддис Абабагаас Кенийн Найроби руу нислэг үйлдэж байсан “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737” онгоц Этиопийн Дебре Зейт хотоос холгүй сүйрч бүхээгт нь байсан экипажийн найман гишүүн, 18 орны 149 иргэн бүгд амь үрэгджээ.

Орон нутгийн цагаар 08:30-д хөөрсөн “Boeing 737” онгоцтой 08:44-д холбоо тасарсан бөгөөд бүхээгт нь Кенийн 32, Канадын 18, Этиопийн ес, Итали, Хятад, АНУ-ын тус бүр найм, Их Британи, Францын тус бүр долоо, Египетийн зургаа, Нидерландын тав, Энэтхэг, Словакийн тус бүр дөрөв, Австри, Оросын тус бүр гурав, Марокко, Испани, Польш, Израилийн тус бүр хоёр иргэн байжээ.

Зорчигчдын дунд НҮБ-ын салбар байгууллагуудын 19 нь албан хаагч, Словакийн парламентийн гишүүн Антон Грнкогийн эхнэр, хүү, охин гурав байсан аж.

Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Олон орны төрийн тэргүүнүүд ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлэх болжээ.

Ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here