Эхлэл дэлхий Германы 260 тэвш алт эрдэсийг нуусан цэргийн офицерын гар бичмэлийг нийтэд ил...

Германы 260 тэвш алт эрдэсийг нуусан цэргийн офицерын гар бичмэлийг нийтэд ил болголоо

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Польш-Германы түүхийн сан” хэмээх байгууллагаас, Дэлхийн II дайнд Германы фашистууд ялагдах үед  Гитлерийн тушаалаар үнэт эрдэнэсийг нууж хадгалах ажлыг удирдсан цэргийн офицер Эгон Олленхауэрын гар бичмэлийг нийтэд ил болголоо. Гар бичмэлд тэмдэглэснээс үзэхэд, Зөвлөлтийн Улаан арми Польшийг зүүн талаас нь довтлон эзэлж эхлэхэд, ялагдах нь гарцаагүй гэдгээ гадарлах болсон Гитлер алт эрдэнэс, урлагийн шедевр бүтээлээр тэвшийг нь дүүргэсэн ачааны 260 машиныг Польшийн 11 газарт хүргэхийг тушаажээ. Тэдгээр машины үнэт ачааг Гитлерийн заасан 11 байршилд нуусан бөгөөд нэг газарт Рейхсбанкны 28 тонн алтыг бүгдийг нь, өөр нэг газарт Францаас дээрэмдсэн Боттичелли, Микеланжело, Рафаэль нарын суут бүтээлийг гэх мэтээр хадгалсан байна. Гол зорилго нь Зөвлөлийн Улаан армийн цэргүүдэд алдахгүйд оршиж байж. Офицер Эгон Олленхауэр нь гар бичмэлдээ үнэт зүйл нуусан 11 газрын байршлыг шууд заагаагүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй болов уу. “Польшийн нэгэн ордны ханануудын хоорондох нууц өрөө”, эсхүл “цөөрмийн доод хэсэг” гэх мэтээр тэмдэглэсэн байгаа аж. Судлаачид офицерийн гар бичмэлд үнэт эдлэл нуусан 11 газрыг олох ямар нэгэн нууц код түлхүүр байгаа гэдэгт итгэл төгс байна. Ийнхүү Гитлерийн тушаалаар нуусан Германы ачааны 260 машин алт эрдэнэсийн эрлийн ажил эхлэлээ тавилаа.

Aguulga.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here