Эхлэл дэлхий “Boeing” компани “737 MAX” загварын онгоцуудын нислэгийг түр зогсоох зөвлөмж гаргажээ

“Boeing” компани “737 MAX” загварын онгоцуудын нислэгийг түр зогсоох зөвлөмж гаргажээ

“Boeing” компани “797 МАХ” загварын бүх онгоцны нислэгийг түр зогсоох зөвлөмж гаргасан тухай “АР” агентлаг уламжиллаа.

Тус компани “797 МАХ” загварын онгоцууд аюулгүй байдалд эргэлздэггүй ч АНУ-ын Холбооны нислэгийн агентлаг, дэлхийн бүх үйлчлүүлэгч нартайгаа зөвлөлдсөний эцэст олон нийтийн дунд түгсэн айдсыг бууруулах үүднээс ийм шийдвэрт хүрчээ.

“Boeing”-ийн Ерөнхий захирал Деннис Муиленбург “797 МАХ” загварын хоёр онгоцны сүйрэлд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, “Бид шинжээчдийн хамт сүйрлийн шалтгааныг тогтоохын тулд боломжтой бүхнийг хийж байгаа бөгөөд нислэгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна” гэжээ.

Дэлхийд өдгөө “797 МАХ” загварын 371 онгоц ашиглагддаг аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here