Эхлэл дэлхий Нурсултан Назарбаев өнөөдөр албан тушаалаасаа бууна

Нурсултан Назарбаев өнөөдөр албан тушаалаасаа бууна

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр албан ёсоор мэдэгдэв.

Тэрээр “Би ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргалаа” хэмээн  мэдэгджээ.

Одоо 78 настай Назарбаев 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Казахстаныг бараг 30 орчим жил тасралтгүй удирдаж байгаа юм. ЗХУ-ын харьяанд байх үед тэр мөн Казахстаны засаг захиргаанд удирдах албан тушаал хашиж байжээ.

2015 онд болсон сонгуулиар тэр дахин таван жил улс орныг удирдах мандатаа аваад байсан юм.

Нурсултан Назарбаев өнөөдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх аж.  Казахстаны 0рөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Касым-Жомар Токаев дараачийн Ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл гүйцэтгэхээр болжээ.

Эх сурвалж: news1.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here