Б.Сансар
Японы Окинава арлын төв хэсэгт байрладаг АНУ-ын тэнгисийн цэргийн Кэмп Цукераны бааз руу үл мэдэгдэх этгээдүүд нэвтэрч хийн баллон дэлбэлсэн тухай “Kyodo” агентлаг уламжиллаа. Дэлбэрэлтэд хүний амь эрсдээгүй ажээ.
Үл мэдэгдэх этгээдүүд баазын хашааг эвдлэн дотогш нэвтэрч Японы Батлан хамгаалах яамны төлөөлөгчид байрладаг барилгад хийн баллон тавин дэлбэлсэн аж.
Кэмп Цукераны баазад Окинава дахь АНУ-ын тэнгисийн цэргийн штаб байрладаг ажээ. Окинава аралд Японд буй АНУ-ын бүх цэргийн объектын 70 хувь нь төвлөрдөг байна. Окинавагийн оршин суугчид АНУ-ын цэргийн объектуудыг нүүлгэхийг шаардсаар байгаа юм.
ura.mn