Эхлэл дэлхий Юлия Тимошенко Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарч чадсангүй

Юлия Тимошенко Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарч чадсангүй

Б.Сансар

Украины Сонгуулийн ерөнхий хороо тус улсын ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт саналын 97.48 хувийг тоолсны дараахи дүнгээ танилцуулжээ.

“Батькивщина” намаас нэр дэвшсэн тус улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошенко 13.39 хувийн санал авсан нь үлдсэн саналын хуудсуудыг тоолсон ч 15.93 хувийн саналтай одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког гүйцэж түрүүлэхгүй нь тодорхой болов.

Ингэснээр, сонгуулийн хоёрдугаар шатанд Петр Порошенко 30 гаруй санал авсан “Слуга народа” намын тэргүүн Владимир Зеленскийтэй өрсөлдөхөөр болж байна. Украины Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны санал хураалтыг ирэх дөрөвдүгээр сарын 21-нд товложээ.

Эх сурвалж: ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here