2016 оны Орон нутгийн сонгуульд МАН-ынхан Баянзүрх дүүрэгт ялагдсан юм. Яалт ч байхгүй, АН-ынхан тэнд илүүрхэж бараг гурван жил засаг барилаа. Гэвч Хотын захиргааг бүхэлд нь базсан МАН-ынхан дүүргийнх нь ажлыг гацаах зэргээр хэрэндээ хориг хаалт тавьж өнөөг хүрсэн.
Харин сүүлийн хоёр сарын турш тус дүүрэгт нөхөн сонгууль явуулж, түүнийхээ дүнг хүчээр баталгаажуулах зэргээр МАН хүчирхийлэл үйлдэж байна.
Баянзүрх рүү ингэтлээ улайрах шалтгаан бий. МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ-д энэ дүүргээс гарсан. Гэтэл дүүрэг нь АН-ын мэдэлд байгаа нь түүнд таалагдаагүй бололтой.
МАН дотроо нэг хэсэг нөхдөө ялчихаад бяр нь амтагдсан “нөхөр генсек” Баянзүрхийг дайлаар мордох даалгаврыг намын нөхдүүддээ өгсөн нь тодорхой юм.
Гэвч ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр Баянзүрхийн МАН-ыг А.Бат-Амгалан гэж хөдлөөд л балардаг, хийтэй гэж жигтэйхэн нөхрөөр даргалуулж, түүндээ ийм ажил даатгасан нь Д.Амарбаясгалангийн алдаа болоод байгаа юм. Учир нь А.Бат-Амгалангийн удирдсан сонгууль гэж бөөн факт.
Ер нь бол генсекээ 2020 онд Баянзүрхэд нухуулах юмыг л хийчих шиг боллоо.
Төв нам нь Баянзүрхийн МАН буюу А.Бат-Амгаланг дэмиж шинээр Хотын дарга болсон С.Амарсайханаар тушаал гаргуулаад ч явдаггүй.
Сүүлдээ тус дүүрэг дээр нам, төрийн хавсарсан хүч хэрэглэж байна.
МАН-ын “бүтэлгүй новшнууд” Баянзүрхийг самарч дууслаа.
Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир