Д.Бат-Очир
АН байгаа, үгүй нь мэдэгдэлгүй гурван жил болсон. Энэ хооронд С.Эрдэнэ УИХ дахь бүлгээ тарааж хаяад, нам дээр нь болохоор С.Эрдэнийг унагах гэж дайтаж л өнгөрсөн.
Үнэнийг хэлэхэд өнөөдөр /2019.4.5./-ийнх шиг жагсаад, эсэргүүцээд байх түмэн шалтгаан АН-д байсан юм.
Хотын хоёрхон дүүрэгт ялсны нэг Баянзүрхийнхэн гурван жилийн турш МАН-д дээрэлхүүлсэн. Зарим үед С.Эрдэнэ нийлээд ч “зодож” байсан үе бий. Энэ яахав гэж бодоход эрх баригч МАН-ын амлалт биелээгүйгээр барахгүй, эсрэгээрээ хэрэгжээд баларч байхад АН-ынхан дуугүй л байсан. Ийм маягаар гурван жил “унтсан” юм.
Гэтэл энэ намынхан гэнэтхэн “сэрж”, гишүүддээ мөнгө амласан жагсаал зохиолоо.
Эх сурвалжууд энэ мөнгө С.Эрдэнээс биш Эрдэнэтийн 49 хувийг авсан сахал хочтой Д.Эрдэнэбилэгээс гарч байгаа гэж байна. Тэр ч бүү хэл сахал хочтой Д.Эрдэнэбилэг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хүртэл АН-ыг санхүүжүүлнэ, С.Эрдэнийг АН-ын дарга хэвээр нь байлгана гэж амласан гэж байна.
Явж явж энэ бүхэн Монголын төр Эрдэнэтийн 49 хувийг хурааж авсантай холбоотой гэх мэдээлэл тарлаа.
Гурван жил “унтсан” АН-ынхан Эрдэнэтийн 49-ийг хураасны дараа сэрсний учрыг улс төрийн хүрээнийхэн, мэдээлэлд ойр хүмүүс ингэж тайлбарлаж байна даа.
Эх сурвалж: news1.mn